КОВИД-19 I Японд ХАТУУ ДЭГЛЭМ хэрэгжиж эхэллээ

2021 оны 06 сарын 21

Японы Токио, Айчи, Киото, Осака, Хиого, Фүкүока, Хоккайдо мужуудад долоодугаар сарын 11-нийг хүртэл коронавирустай тэмцэх хатуу дэглэм тогтоожээ.

Чангатгасан арга хэмжээний хүрээнд Засгийн газрын шийдвэрээр нийтийн хоолны газрууд 20:00 цагт хааж, 19:00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа зарахыг зөвшөөрнө. Мөн иргэд гадуур явахгүй байж, аль болох хөдөлгөөнд бага оролцон, байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулах гэнэ.

Ийнхүү Япон улс Токио хотод болох Зуны олимпын өмнө халдварын шинэ дэгдэлтээс урьдчилан сэргийлнэ гэж үзжээ.

Японд сүүлийн хоёр долоо хоногт коронавирусний халдварын тохиолдол хоногт 1500 орчим илрэх болсон. Энэ нь тавдугаар сарын эхээр бүртгэгдэж байсан оргил үеийнхээс 4-5 дахин бага үзүүлэлт юм.

Түүнчлэн БНСУ-д халдварын тоо өмнөх сарынхаас буурчээ. Тус улсын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол хоногт 357-гоор нэмэгдэж, нийт 151506 болжээ. Шинээр илэрсэн 357 тохиолдлын 40 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн бол нийт 143268 хүн (хоногт 369) эдгэрч, 2004 (хоногт 2) иргэн нас барсан байна.

БНСУ-д вакцины бүрэн тунд нийт 4 047 846 хүн хамрагджээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR PRADHAN(197.210.64.65) 2021 оны 06 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n

0  |  0
зочин (103.26.192.43) 2021 оны 06 сарын 21

япончууд сахилга баттай хууль журмаа ягштал биелүүлдэг хариуцлагатай иргэд КОВ г дорнь хумина манайх болохоор балчир хүүхдийн сэтгэхүйтэй томчууддтай журам дүрмээ сахидаггүй төрийн халамжинд бялуурсан хүмүүс яадаг бол эргэлзэж байна Баасанхүү гишүүн нас барсанд 50сая , өвчилсөнд 10 сая олгонч гэх шиг өвдөхийг дэмжээд байгаамуу гэр бүлээрээ өвдчихвөл байрны урьдчилгаатай болчихнээдээ Эсэргээрээ өвдөөгүй хүнийг урамшуулмаар

1  |  0
Top