Украины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад коронавирусний энэтхэг омог Дельта вирусний анхны тохиолдол бүртгэгджээ.
Дельта вирусээр өвчилсөн хоёр хүний биеийн байдал хэвийн байгаа аж.
Украинд хөл хорионы дэглэмийг ирэх наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан билээ.
Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнгээс мэдээлснээр тус улсад илэрсэн шинэ төрлийн “Дельта+” коронавирус маш аюултай юм. Энэ вирусний халдвартай хүний дэргэдүүр амны хаалтгүй явахад л халдвар авч байгаа аж.
Коронавирус мутацид орсон хэвээр байгаа бөгөөд хүний бие дэх эсрэг биеийн үйл ажиллагааг идэвхгүй болгох чадвартай мутац үүсэж магадгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )