ДОРНЫН ЗУРХАЙ | Үс засуулахад тохиромжгүй

2021 оны 06 сарын 29

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.06.29, Мягмар гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 20, Чөдөр одтой, шар бич өдөр
  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 04.56-20.55
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Ус

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top