АНУ-ын иргэн, Ирак дахь Америкийн цэргийн баазад ажиллаж байсан эмэгтэй Ираны тусгай анги болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагч генерал Касем Сулейманийн амийг хөнөөсөн ажиллагаанд оролцогчдын талаарх мэдээллийг Ливаны шиитүүдийн “Хезболлах” хөдөлгөөнд дамжуулсны төлөө 23 жилийн хорих ял ачээ.
Мариам Томпсон гэгч эмэгтэй гаднын засгийн газарт туслах зорилгоор үндэсний батлах хамгаалахын тухай нууц мэдээлэл дамжуулсны төлөө 23 жилийн хорих ял авлаа гэж АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлэлд дурджээ.
Томпсон нь 2017 оноос хойш “Хезболлах” хөдөлгөөнтэй холбоо бүхий хүнтэй харилцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ираны генерал Сулейманийг хөнөөсний дараа тэрхүү хүн Томпсоноос генерал Сулейманийн байрлаж буй газрыг тогтооход нь АНУ-д тусалж байсан хүмүүсийн талаарх мэдээлэл өгөхийг хүсчээ. Эмэгтэй тэрхүү мэдээллийг “Хезболлах” хөдөлгөөнд дамжуулна гэдгийг мэдээгүй байна.
Томпсон эдгээр хүмүүсийн нэрс, хувийн мэдээлэл, гэрэл зураг төдийгүй АНУ-ын талд ямар мэдээлэл дамжуулж байсан талаарх мэдээллийг олж авчээ.
2020 оны хоёрдугаар сарын 27-нд Мариам Томпсоныг Холбооны мөрдөх товчооныхонд баривчилжээ. Тухайн үед эмэгтэй нууц мэдээллийн найман эх сурвалжийн мэдээлэл болон АНУ-ын дор хаяж 10 байн талаарх мэдээллийг дамжуулж амжсан байжээ.
Генерал Сулеймаи 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын агаарын цохилтын үеэр Багдад хотын нисэх онгоцны буудал орчим амиа алдсан юм. Үүний хариуд мөн оны нэгдүгээр сарын 8-нд Тегеран Ирак дахь АНУ-ын хоёр объектод хариу цохилт өгсөн. Ираны эрх баригчид генерал Сулейманийн амийг хөнөөсний төлөө заавал өшөө авна гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )