Иран улс АНУ-ын Элчин сайдыг хөнөөхөөр төлөвлөж байгаа юу!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

АНУ Ираны Засгийн газрыг Америкаас ӨАБНУ-д суугаа Элчин сайдыг хөнөөхөөр оролдож байна гэж буруутгажээ. АӨБНУ-д суугаа Элчин сайд Лана Марксийг иранчууд генерал Касем Сулейманигийн үхлийн өшөөг авахаар хөнөөх гэж байж болзошгүй гэж “Politico”-д мэдээлжээ. Тус хэвлэлд нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлэхдээ Элчин сайдыг өнгөрсөн гуравдугаар сард заналхийлж байсан гэсэн байна. Сүүлийн үед түүнийг заналхийлэх нь илүү илэрхий болжээ.

Ираны шашны дээд удирдагч Али Хаменеи өнгөрсөн долоодугаар сарын 21-нд Америкийн цэргийнхэн генерал Касем Сулейманиг хөнөөсөн хэргийг мартахгүй, хариуг нь авах болно гэж мэдэгдсэн юм. Касем Сулеймани АНУ-ын пуужингийн цохилтын улмаас амиа алдсан билээ.

Иранчууд Лана Марксыг хөнөөхөөр сонгосон шалтгаан нь Доналд Трамптай олон жил нөхөрлөсөнтэй нь холбоотой гэж АНУ үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top