Афганистанд Америкийн 650 орчим цэрэг үлдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Вашингтон Афганистанаас цэргийн үндсэн бүрэлдэхүүнээ гаргасны дараа 650 орчим цэрэг үлдээж магадгүй гэж “The Associated Press (AP)” агентлаг мэдээлжээ.

Тэд хоёр долоо хоногийн дараа Америкийн цэргийн үндсэн бүрэлдэхүүн гарч дууссаны дараа дипломатуудын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх гэнэ. Түүнчлэн, Америкийн цэргүүд, Туркийн хүчнийхэнд Кабул хотын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангахад нь туслах аж. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, энэ нь тодорхой хугацааны ажиллагаа байх бөгөөд Туркийн удирдлага дор аюулгүй байдлыг хангах албан ёсны ажиллагаа явуулах хүртэл үргэлжлэх юм.

Америкийн цэргийн үндсэн бүрэлдэхүүн болон олон улсын хүчнийхэн АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр буюу долоодугаар сарын 4-ний өдөр гэхэд эсвэл дараахан бүрэн гарахаар төлөвлөж байна.

Цагаан ордон АР агентлагийн мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top