Афганистанд “Resolute Support/Шийдэмгий дэмжлэг” ажиллагаанд оролцсон Германы Бундесверийн сүүлийн ээлжийн алба хаагчдыг тээвэрлэсэн анхны онгоц Вунсторфе хотын нисэх онгоцны буудалд газардлаа гэж Германы мэдээллийн DPA агентлаг мэдээлжээ.
Афганистанаас Германы цэргүүдийг татан авах ажиллагааг гүйцэтгэж буй гурван онгоцны эхнийх нь ийнхүү Германы нутаг дэвсгэр дээр газардлаа. Үлдсэн хоёр онгоц ойрын өдрүүдэд ирнэ гэсэн хүлээлттэй байна. DPA агентлагийн мэдээлснээр, Афганистанаас нийт 264 алба хаагч эх орондоо ирэх ёстой. Тэд Афганистаны Балх мужийн нийслэл Мазари Шариф хот дахь цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байв.
Бундесверийн бүрэлдэхүүн 20 жилийн дараа Афганистан дахь олон улсын ажиллагаанд оролцоод, эх орондоо эргэн ирж байна. “Resolute Support” ажиллагаа 2001 оны аравдугаар сард эхэлж байжээ. Ажиллагааны оргил үе болох 2010-2013 онуудад тус улсад үүрэг гүйцэтгэж айсан гаднын цэргүүдийн тоо 150 мянгыг давж байв. АНУ болон НАТО-гийн үндсэн бүрэлдэхүүн 2014 онд гарсан билээ.
Сүүлийн нэг жилд Афганистанд Германы нийт нэг мянга орчим цэрэг үүрэг гүйцэтгэж байжээ. Сүүлийн ээлж гол төлөв цэргийн зохион бүтээгчдээс бүрдэж байв. Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн бие бүрэлдэхүүн, техникээ Афганистанаас гаргаж эхэлсэн билээ.
2001-2020 оны хооронд Герман улс нийт 12 тэрбум еврог энэхүү ажиллагаанд зарцуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )