Их Британи Афганистанаас бүх цэргээ гаргана

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Их Британи цэргийнхээ бараг бүх хэсгийг Афганистанаас гаргах болсон талаар “The Times” сонинд бичжээ.

Афганистанд тус улсын 750 цэрэг байгаа бөгөөд Америкийн цэргүүд уг бүс нутгаас гарсны дараа Британийн цэргүүдийн Афганистанд байх хугацаа дуусах аж.

Их Британийн цэргүүд Афганистан дахь АНУ-ын бааз, дэд бүтцэд голчлон найддаг байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь тус улс ирэх тавдугаар сарын 1 гэхэд Афганистанаас бүх цэргээ гаргаж чадна, гэхдээ энэ нь хүнд гэж мэдэгджээ. Түүний ярьснаар АНУ-ын эрх баригчид эцсийн шийдвэр гаргаагүй байгаа аж.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн ярьснаар тус улс үлдсэн цэргүүдээ Афганистанаас гаргах ажлаа тавдугаар сарын 1-нээс өмнө эхэлж, есдүгээр сарын 11 гэхэд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top