Италид гудамжинд амны хаалт зүүх шаардлагагүй боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Италид өнөөдрөөс иргэд гудамжинд амны хаалт заавал зүүх хэрэггүй болжээ.

Өмнө нь хэрэгжиж байсан иргэд гадуур явахдаа заавал амны хаалт зүүх журмыг Итали улс ирэх долоодугаар сарын 5-нд цуцлахаар төлөвлөж байжээ. Тэгвэл уг шийдвэрийг долоо хоногоор урагшлуулж гаргасан талаараа Италийн Шинжлэх ухаан, техникийн хороо (CTS) мэдэгдсэн байна.

Италид 12-оос дээш насны хүмүүсийн 30 гаруй хувь нь вакцины хоёр тунг бүрэн хийлгэжээ.

Тус улсад нийтийн тээврийн хэрэгсэл болон битүү орчинд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дэглэм хэвээр үргэлжлэх юм.

Тус улсад нийт халдварын тоо 4 258 069 болж, 127500 хүн нас баржээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(66.181.161.73) 2025 оны 03 сарын 13

Ymar vactsin khiisen um be

1  |  0
. (31.155.247.88) 2025 оны 03 сарын 13

Hmm. Arai yaruu bish vv

2  |  0
Top