ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай

2021 оны 06 сарын 30

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.06.30, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 21, Шувуун хошуут одтой, шарагчин тахиа өдөр
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.57-20.55
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Уул

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top