Зам тээврийн яамны ажилгүй албатууд хариуцлагаас дэндүү удаан зугтлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

-Тяньжинаас татан авсан гэх чингэлэгүүдийн ихэнх нь Монголоор дайран Орост хүрч байгаа-


Тяньжинд гацсан чингэлэг, Эрээнд бөөгнөрсөн бараа бүгд тээврийн асуудал хариуцсан байгууллага ажлаа хийгээгүйгээс болсон гэж ойлгож болно. Зам, тээврийн хөгжлийн яам нөхцөл байдал ингэтлээ хүндэртэл юу хийж байв. 

Дэлхий нийт хоёр дахь жилдээ шинэ төрлийн цар тахалтай тэмцэж байна. Монголчуудын хувьд эхний жилийг цар тахлыг дотооддоо алдалгүй, нэгэнт ирэх нь тодорхой байсан бэрхшээлийг гэтлэх бэлтгэлээ базааж өнгөрүүлсэн. Тэгвэл цар тахлыг дотооддоо алдсан хоёр дахь жил төрийн зарим яам, агентлагуудыг ажил хийдэг эсэхэд дүн тавьж орхилоо. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яам хүлээсэн үүргээ дэндүү муу гүйцэтгэсэн байгууллагаар тодроод байгаа.

Иргэд энэ он гарсаар орон сууц, автомашин, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бүхий л үнэ өсөөд байгааг гайхширах болсон. Тэр болгоныг “тээвэр саатсан” гэдэг ганцхан хариулт дагаж байгаа. Өнөөдөр авто тээврийн хамгийн том боомт болох Замын-Үүдээр өдөрт 20-хон машин орж байгаа бол Тяньжинд Монголыг чиглэсэн 3000 чингэлэг гацаад байгаа. Цар тахлын хурдацтай дэгдэлттэй хамт шил шилээ даран илэрсэн эдгээр  асуудал олны шүүмжлэлийг дагуулахад Зам, тээврийн хөгжлийн яамныхан бүх бурууг өөрсдөөсөө холдуулсан бөгөөд ачаалал огцом нэмэгдсэн гээд л ам таглачихсан. Бас Гадаад харилцааны яам, бүр хил гаалийнханд буруугаа тохохыг оролдсон. Уг нь Монгол-Хятад хоёрын хооронд тээвэрлэгдэж буй нэг кг ачаа ч салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг баймаар. Гэтэл тэд энгийн цагт зөвшөөрлийг нь зарж чаддаг шигээ хэцүү үед тээврээ зохицуулж чаддаггүй аж. Үндсэндээ цар тахлын нөлөөллийг буруулах бэлтгэл ажил гэж юу ч хийгээгүй гэдгээ ингэж харуулсан. Бэлтгэлгүй байсан учраас аль нэг газар ачаалал үүсэхэд, эсвэл түр зогсолт хийхэд Монголынхоо гадаад худалдааг гацаачихаж байгаа юм.

Анх Тяньжинд чингэлэг бөөгнөрч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бараг хагас жил өнгөрчээ. Тэр цагаас хойш нэг чингэлэгийн тээврийн үнэ дотор нь байгаа барааныхаа өртгөөс давж өссөн байна. Хэдийгээр Зам, тээврийн яамныхан шуурхай ажилласан, Монголд ирэх чингэлэгийг Тяньжинаас Эрээн рүү шуурхай тээвэрлэж эхэлсэн гэдэг мэдээлэл өгч байгаа ч үр дүн нь огт гараагүй гэдгийг бизнес эрхлэгчид гэрчилж байгаа. Хэдхэн хоногийн Хятадын Тяньжин боомтод гацсан чингэлэгүүдийн 60 хувийг татан авлаа гэсэн боловч тэдгээрийн ихэнх нь Монголоор дайран Орост хүрэх ачаа байжээ.

БНХАУ-ын Тяньжин боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ер нь Монголыг гадаад далайтай холбож буй хамгийн дөт бөгөөд гол гарц гэж ойлгож болно. Энгийн үед тус боомтод ирсэн чингэлэг хамгийн дээд тал нь  5-7 хоноод, Монгол руу ачигддаг байсан. Тэгвэл  цар тахал эхэлсэн цагаас хойш 30,  40, 50 гаруй хонодог болсон. Сүүлдээ таг гацсан. Үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх зэрэг хүндрэл үүссэн юм. Гэтэл энэ асуудлыг анх бизнесийн салбарынхан ярьж эхлэхэд, албаныхан “Төлөвлөгөөний дагуу явж байна. Ачаа бараа ихээр ирж  байгаа учраас төлөвлөгөөний дагуу явахаар чингэлэг үлдээд байх асуудал гараад байгаа” гэсээр таг гацах хүртэл даамжруулсан байдаг. Эрээн-Замын-Үүд боотод үүсээд буй бараа бүтээгдэхүүний түгжрэл иргэдэд үүнээс ч илүү чирэгдэл учруулж, хохирол амсуулж байгаа. Тус боомтоор өдөрт ердөө 20 машин ачаа нэвтрэх болсон. Улмаар тээврийн үнэ аль аль талдаа тэнгэрт хадаж, Эрээн-Замын-Үүдийн тээврийн хөлс өмнө нь 8000 юань байсан бол өдгөө 40-50 мянган юань болж өссөн байна. Мөн Эрээнээс Улаанбаатарт ирэх ачаа тээврийн үнэ 7000 юаниас 60 мянга болж, 9-10 дахин нэмэгдэв.  Гэтэл зам, тээврийн салбарын ажилгүй албатууд өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөллийг бууруулах ажил хийгээгүйгээ өвчний тархалттай холбон тайлбарлаж гэмээ цайруулж суугаа.

Ийнхүү Монголоос гарах, орох бүхий л тээвэр гацсанаар үнийн өсөлт гэдэг юм. Компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Цаашлаад иргэдийн амьжиргааг дордуулж, нийт эдийн засагт инфляцын халалт үүсэх нөхцөл бүрдүүлчихлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Жишээлбэл, барилгын голлох материал арматур өнгөрсөн жил тонн нь 504 ам.доллароор Монголд орж ирж байсан бол тээврийн зардал нэмэгдсэнээр одоо 665 ам.доллар болж, даруй 30 гаруй хувиар өсчээ. Энэ он гарсаар орон сууцны үнэ огцом нэмэгдсэн цаад шалтгаан энэ. Монголчуудын хамгийн их худалдаж авдаг япон автомашины дундаж үнэ 1100 ам.доллароор өсөж, жилийн дотор 20 гаруй хувиар нэмэгдсэн. Цагаан будаа 10 орчим хувиар, элсэн чихэр 10, ургамлын тос 70, улаанбуудай 25 хувиар үнэ нь тус тус өссөн зэргийг Гаалийн мэдээнээс харж болно.  Үнийн энэ өсөлт бол Монголын  эдийн засаг, бүр тодруулбал жирийн иргэд, татвар төлөгчдийн хоолой дээр тулах нэмэгдэл. Гэтэл татварын мөнгөөр цалин, хангамж эдэлдэг сайд, дарга нар үүний өртгийг төлдөггүй. Сайд, дарга нар хариуцлагаас зугтаж болох ч эцсийн дүндээ хариуцлага нь иргэдийн нуруун дээр буудаг явдал энэ удаад зам тээврийн салбарт давтагдаж байна. Эрх мэдэлтнүүдийн үйлийн үрийг иргэд халаасаараа төлдөг жишгийг үүнээс харж болно. Өөрөөр хэлбэл,  аливаа орны эдийн засгийн суурь байдаг тээврийн салбарын бодлого алдагдвал улс оронд ямар өндөр өртөгтэй байдгийг мэдрэх туршилтын хугацаа дэндүү урт байлаа. Харин Зам тээврийн яамны ажилгүй албатууд хариуцлагаас дэндүү удаан зугтаалаа.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Новш(192.82.78.46) 2021 оны 07 сарын 01

Лалруудаа ажлаа хий.

0  |  0
zochin(122.201.31.171) 2021 оны 07 сарын 01

Зөв байна. Даанч Зам тээврийн яамны амьгүй албатууд яаж ч тойрч гүйгээд чадал нь хүрэхгүй. Ерөнхий сайд л үүрэг болгохгүй бол аргалаад л өнгөрнө дөө. Төсвийн ажилчид цалингаа бүтэн авж байгаа юм чинь юундаа ч санаа зовох вэ дээ

0  |  0
Batsuh(192.82.73.215) 2021 оны 07 сарын 01

Hogiin sdakuud ajilaa hiigeech

0  |  0
Даваа(202.126.89.161) 2021 оны 07 сарын 01

Ппп ...нууд үнэхээр хэлэх үг алга

0  |  0
(192.82.71.217) 2021 оны 07 сарын 01

Аргагүй аргагүй. Монгол улсын Төрийн байгууллагууд мэргэжлийн бус, ажлын чадваргүй, ганц чадах юм нь дарга нарын бөгс долоодог, шахааны хулгайчуудаар дүүрсэн шүү дээ. Энэ нь цаагуураа монгол төрийг чадвар, чадамжгүй болгох нарийн бодлого яваад байна уу даа гэж харагдаад байгаа. Одоо тэр Төрийг төлөөлж, гадаад оронд суух ЭСуудын томилгоог харахад ч тодорхой харагдана доо.

1  |  0
987(122.201.22.96) 2021 оны 07 сарын 01

Зөв асуудал хөндлөө. Зүгээр сууж цалин авч бгаа буруутай хүмүүсийн цалинг суутган өссөн тээврийн зардлаас бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Яамны сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж төлөх ёстой шүүдээ. Сайд дарга болох гэж өндөр мөнгө төлж чаддаг юм чинь буруутай үйл ажиллагаандаа төлбөрөө төлөх байлгүй дээ

1  |  0
зочин(49.0.142.217) 2021 оны 07 сарын 01

Бүтэн 2 жилийн дараа энэ талаар эхний удаа үнэнийг нь бичих шив уг нь бүгд тэмцэх ёстой байтал оройтождээ бүх юмны үнэ өсчихсөн одоо үнээ буулгахгүй гээд шуналтнууд далимдуулж тэнэгтэнэ шд

1  |  0
Top