Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүллээ /2021.07.01/
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зүгээс Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос дэмжлэг хүссэн хүсэлтийн дагуу эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчид хэрэглэх хамгаалах хувцас, нэг удаагийн бээлий, N95 амны хаалтыг эмнэлгийн удирдлагуудад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Х.Алтаншагай, Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх Ж.Чимэдцогзол нар хүлээлгэн өгч, Коронавируст халдвар (Ковид-19)-ын энэ хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж буй эмч, ажилчдад талархал илэрхийллээ.
Тус эмнэлэг нь Улсын Онцгой комиссын 2021 оны 03 дугаар тогтоолын дагуу 2021 оны 04 сарын 19-ний өдрөөс Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдолд тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд тусгаарлан эмчлэх 120 ор, эрчимт эмчилгээний 6 орыг дэлгэн, үйлчлэх хүрээний албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн хүндэвтэр, хүнд, нэн хүнд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Одоогоор дүүргийн 265 иргэн үйлчлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )