ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 07 сарын 03

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.03, Бямба гараг
  • Билгийн тооллын 24, Шийдэм одтой, хар хулгана өдөр
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.58-20.54
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Гал

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top