ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжтой

2021 оны 07 сарын 05

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.05, Даваа гараг
  • Билгийн тооллын: 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх бар өдөр
  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.00-20.54
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top