НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүдийн ажлыг сайжруулахаар томилжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч, орох гарах бараа таваар гацсан байдалтай зургаан сарын нүүр үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын-Үүд суманд ажиллаж, хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцан, Замын-Зүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хатуу анхааруулсан билээ. 

Ерөнхий сайдын гэнэтийн "шалгалт"-тай давхцан хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан тухай мэдээлэл ч энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээнд түгсээр байна.

Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд суманд ажиллуулахаар томилсон байна. 

Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгасан. 

Тухайлбал, 
 

  • Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж,  сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах,
     
  • Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах,
     
  • Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах,
     
  • Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх,
     
  • Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж  Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шийдвэр гаргахаар болсон юм. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.249) 2021 оны 07 сарын 07

Мэргэжлийн хяналтын газарт энэ даргаас чадвартай дотоод хяналтаар мэргэшсэн нэг хүүхэн байгаа хэлтсийн дарга хийдэг Ариунтуяа гэдэг билүү.тэрийг л даргаар тавьсан бол мэргэжлийн хяналт хөгжих байлаа энэ дарга авгай хийж гийгүүлсэн юм байхгүй.чадвар байхгүй болохоор нэр хүндээ унагаах байх даа худлаа нэг хүн загнасан хүн гэж бодож байна.одоо л яиар байсан нь харагдана даа

0  |  0
Зангиа(202.179.26.41) 2021 оны 07 сарын 07

Гаднаас элдэв хог новш зөөж ирэх хэрэггүй тэндээ түгжидээд саатаж л байг. Энд бид нар эх орныхоо хөрсөнд ургасан илэшний ногоо, гурилаар тасрахгүй. Монгол мал байна. Өлсөж үхнэ л гэж байхгүй. Гадаадаас зөвхөн ковидын дархлаа дэмжих эм, эмнэлгийн зүйлийг л оруул. Бусды нь буцаа эсвэл тэгээд хэвтэж байг санаа зоволтгүй.

0  |  0
иргэд(139.5.219.249) 2021 оны 07 сарын 06

хясаж боож бгаал иргэдийг номхруулна шүү дээ худлаа дүрэж журам хууль тогтоомж ярина хахууль өгөнгүүт нөгөө дүрэм журам хууль мууль цаашаа шүү дээ

1  |  0
ард түмэн(139.5.219.249) 2021 оны 07 сарын 06

гаалийн байцаагч мэргэжлийн хяналтын байцаагч нэр дэндүү их авилга авдаг шүүүүү

1  |  0
ард түмэн(139.5.219.249) 2021 оны 07 сарын 06

гаалийн байцаагч мэргэжлийн хяналтын байцаагч нэр дэндүү их авилга авдаг шүүүүү

1  |  0
ард түмэн(139.5.219.249) 2021 оны 07 сарын 06

гаалийн байцаагч мэргэжлийн хяналтын байцаагч нэр дэндүү их авилга авдаг шүүүүү

1  |  0
Зочин(103.10.23.135) 2021 оны 07 сарын 06

Энэ тийм сайн ажилладаг гэжүү м хяналтын ажил жоохонч сайжраагүйшдээ юу болж бнаа

0  |  0
Зочин(192.82.88.169) 2021 оны 07 сарын 06

МАН -д үүнээс өөр боловсон хүчин алга уу. Жинхэнэ худлаа ажил хэрэгч \nдүр эсгэдэг авилгач авгай даа.

0  |  0
Zochin(103.212.119.169) 2021 оны 07 сарын 06

Erthen tavisan bol mash sain baih bailaa chadanaa amjilt

1  |  0
Иргэн(66.181.160.20) 2021 оны 07 сарын 06

Сайн лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг үлгэр....

0  |  0
Зочин(64.119.16.122) 2021 оны 07 сарын 07

Жинхэнэ ажлаа мэддэг чадвартай хүнээ тавижээ. Ийм шударга эмэгтэйчүүд төрд дутагдаж байна даа.

3  |  1
зочин(125.174.209.139) 2021 оны 07 сарын 06

Ам ажил нь алд дэлэм зөрдөг худалч авгайг яг ингэж л шалгах нь зөв. Наад авгай чинь худлаа сүржигнэхээс өөр юу ч чадахгүй. Гэхдээ ажил маш их сайжирсан шүү гээд худлаа шүгэлдэж чадах л худалч авилгал авдаг авгай . Тойрон хүрээлдэг бөгс долоогч нар нь байхгүй учир сэв хийтэл босгоод ирж бол чадахгүй Албан тушаал ахиул гэж нэг хэсэгтээ шалахгүй амар л болж тэнд нь үлдээвэл таарна. Тэнд удвал авилгалыг ч цэцэглүүлнэ дээ Хэ Хэ Хэ

2  |  0
х (202.126.92.99) 2021 оны 07 сарын 07

Жинхэнэ авилгалч худлаа попордог авгай даа. Өөрийгөө сошиалаар ямар их рекламдаж байнаа. Тийм мундаг юм бол сүүлийн 8 жил мэргэжлийн хяналтыг удирдсан юм бол нийслэл маш сайхан байх байсан байхдаа

3  |  0
Онх(66.181.180.112) 2021 оны 07 сарын 06

Түнзэлийн Бадамжунайтай Монголын хөдөө аж ахуйн салбар ялангуяа газар тариаланг самарч хаясан Т.Гантулга гэдэг хулгайчаар МХЕГ-ын дарга тавьж байдаг

2  |  0
zochin(64.119.21.52) 2021 оны 07 сарын 06

amjilt husie yag chadah hunee tawijee

3  |  1
Top