Монгол Улсад 31 улсын иргэдийг цахим визээр нэвтрүүлнэ

2021 оны 07 сарын 07

Засгийн газрын өнөөдрийн /2021.07.07/ хуралдаанаар визийг цахимд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Мэдээллээр "Монгол Улсын тэргүүлэх зургаан чиглэлд аялал жуулчлалын салбарыг багтаасан. Үүний хүрээнд цогц ажлууд хийгдэж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар цахим визид шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Дэлхийн 80 улс цахим визний систем нэвтрүүлсэн байдаг аж.

Монгол Улсын хувьд Засгийн газрын шийдвэррээр гадаадын 31 улсын иргэдийг цахим визээр нэвтрүүлэх боломжийг шийдэж өглөө. Мөн Монгол Улсын визний 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс 29 хэлбэр, 64 төрөл ангилал болгон, шинээр журам баталж байна. Энэ визний ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэнийг Монгол Улсад зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаар статистик мэдээллийг нарийвчлан гаргах, визийг шуурхай олгох нөхцөл бүрдэж байна гэсэн үг" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.222) 2021 оны 07 сарын 08

Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэж нэг үг бий дээ. Монголчууд харийнхынг дуурайж, хуулж яаж дордож байгааг, яаж бусдын эрхэнд орж, яаж яаж тусгаар тогтнолоо алдаж байгааг одоо зогсоох цаг болсон. Гэтэл ямар ч үндэс судалгаагүйгээр харийнхныг эх нутагт минь дураар сэлгүүцэж, энд тэндгүй ухаж төнхөх хаалгыг нь МАН мафи нээж өгөхөөр тогтсон байна. Дээш хэлье тэнгэр хол, доош хэлье газар хатуу яана даа яана.

1  |  0
Top