Махны нөөц бүрдүүлэх хүсэлтэй үйлдвэрүүдэд хүргэх мэдээ

2021 оны 07 сарын 08

Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй мах бэлтгэх үйлдвэр дараах баримт бичгийг бүрдүүлэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ)
  2. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан  байх;
  3. Үйлдвэрийн үйл ажиллагаа нь хяналтын байгууллагын холбогдох  хяналтын хуудсаар хангалттай түвшинд дүгнэгдсэн байх;
  4. Мах хүлээн авахаас өмнө агуулахаас агаар, арчдасны дээж авч, шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хяналтын байгууллагын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
  5. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх)
  6. Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20 тонноос доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх)
  7. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэсэн тухай акттай;
  8. Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх;
  9. Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх;  (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, жагсаалтыг баталгаажуулан ирүүлэх)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.117) 2021 оны 07 сарын 08

Мал туувар гэж байдаг байлаа, мах комбинатад сүрэг сүргээр нь нийлүүлдэг байлаа, нээрээ өмнөх шигээ тэгж ажиллавал махны үнэ буурч, ариун цэвэр сайжирна шүү.

0  |  0
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 08

Мах бэлтгэлийг улсын хяналтанд авч туувраар Улаанбаатарын махкомбинат д бэлддэг больё. Тэгээгүйгээс Хятадууд махыг шээс баастайгаа холилдуулан заваарч байна.

0  |  0
Top