“Үдийн хоол”-нд мэргэжлийн хоол зүйчдийг ажиллуулах талаар санал солилцлоо

2021 оны 07 сарын 08

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар болон яамны удирдлагууд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн хагас жилийн биелэлт, явц болон хөрөнгө оруулалтын асуудлаар өнөөдөр /2021.07.08/ цахимаар хуралдлаа.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, удирдлагууд орон нутагт хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын явц болон тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө. Сүхбаатар аймгийн Засаг дарга аймгийн удирдлага цэцэрлэг, сургуулийн барилгын ажилд хяналт тавьж ажиллаж байгаа хэдий ч цаашид хөрөнгө оруулалтын ажлыг орон нутагт нь шилжүүлэх хэрэгтэйг хэлж байлаа.

Аймгуудын удирдлагын зүгээс цэцэрлэг, сургуулийн урсгал засварын ажлыг хэрхэх талаар асууж байлаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс урсгал засварын үйлчилгээг хийхтэй холбоотойгоор Сангийн яаманд саналаа уламжилна, гэхдээ тухайн аймаг, сум дотоод нөөц бололцоогоор санхүүжилтээ гаргаж шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв.

Мөн ирэх намар “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор аймаг, сумын сургуулиудын гал тогоо, мэргэжлийн хоол зүйчдийг ажиллуулах асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top