ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 07 сарын 10

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.10, Бямба гараг
  • Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, шарагчин хонь өдөр.
  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 05.04-20.51
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Хий

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top