ЭМГЭНЭЛ | Л.Донтор

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Монголын хөл бөмбөгийн спортын мастер, ахмад тоглогч дасгалжуулагч Л.Донтор 2021 оны 7 сарын 8-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрийн оронд заларч бидэнд хүнд гарз тохиолоо. 

Тэрээр амьд ахуй насандаа шилдэг довтлогч мөн дасгалжуулагч байлаа.  Хөл бөмбөгийн өсвөр идэрчүүдийн спортын шилдэг тамирчид бэлтгэх зорилготойгоор хөл бөмбөгт дур сонирхолтой хүүхдүүд, залуучуудыг сурган хичээллүүлэх үүднээс хүүхэд залуучуудын "Монголын Тэмүүлэл" хөл бөмбөгийн клубийг үүсгэн байгуулж багийн эзэн, дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. 

Монголын хөл бөмбөгийн 60 гаруй жилийн түүхэнд нэрээ үлдээж, хөл бөмбөгийн спортод зориулсан хичээл зүтгэлийг нь үнэлж, спортын мастер цол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнаж байлаа. 

Монголын хөл бөмбөгийн хүндэт эрхэм та мөнх тэнгэрт тайван амгалан нойрсдоо. 

Монголын хөл бөмбөгийн гэр бүлийн нэрийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Монголын хөл бөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top