СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг тоглоомтой голд урссан хүүхдийг осолдохоос аварлаа

2021 оны 07 сарын 12

Налайх дүүргийн 1 дүгээр хороо Мойлтын тохойн орчим Туул голд өчигдөр /2021.07.11/ бага насны хүүхэд тогтоол усанд ашигладаг хийлдэг тоглоомтой урсаж усны осолд өртөх аюулд орсон байхад нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн Аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч П.Энхзулаар ахлуулсан завьт эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж охиныг аюулгүй газарт гаргаж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 167 алба хаагч, 26 автомашин, 15 завь, дүүргийн цагдаагийн хэлтсээс 48 алба хаагч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 16 албан хаагч үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 6421 иргэнд хүргэж /том хүн-4852, хүүхэд-1569/, 2124 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1650 автомашиныг холдуулж ажилласан.

Тус хугацаанд голд живж байсан 5 иргэний амь насыг аварч, голд суусан 5 автомашиныг татаж гарган аюулгүй болгож, завьт эргүүл 4, Аврах анги 2 удаа усны ослын дуудлагаар ажиллаж 1 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ķmkkkkk(66.181.161.47) 2021 оны 07 сарын 13

muu orkuud bitgii ajil udaad bldaa

0  |  0
а(66.181.180.212) 2021 оны 07 сарын 13

Бага мөнгө зарж голын эргээр архидаж хүүхдүүдээ хараа хяналтгүй голруу оруулж байгаль орчин бохирдуулж бааж шээж хог хаяж байдгаа хэзээ болих вэ .Мөнгө гаргаад зориулалтын амралтын газар нь очиж амарч болдоггүй л юм байх даа

0  |  0
zochin(202.179.24.176) 2021 оны 07 сарын 13

dandaa avarna schuu

2  |  0
D(202.126.89.24) 2021 оны 07 сарын 12

SAIHAN MEDEE BAINA

1  |  0
Уншигч(66.181.161.35) 2021 оны 07 сарын 12

Мундаг юм аа, амжилт

1  |  0
Top