ТАЛАРХАЛ

Админ | Zindaa.mn
2021 оны 07 сарын 15

Бидний хайрт хань, аав Баасандоржийн Энхтөр өвчний улмаас таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиосон хүнд үед бидэнд тохиолдсон уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж бидэнтэй хамт байсан ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, байгууллага, хамт олон, хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Бидэнд эмгэнэл илэрхийлэн, буяны ажилд оролцсон, хүрэлцэн ирсэн хүн бүхний сэтгэлийн дэмээр бидний уй гашуу нимгэрч байсныг хэлэхэд таатай байна.
 
Бидэнд гүн эмгэнэл илэрхийлэн сэтгэл санааны болон бүх талын тусламж дэмжлэг  үзүүлсэн Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Монголын Авто замчдын холбоо, Монголын Авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Авто замчин эмэгтэйчүүдийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөл, Монгол Ардын нам, Монгол Ардын намын ахмадын хороо, Сүхбаатар аймгийн МАН-ын хороо, “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК, “Хурдны зам” ХХК, “Ай Си Ти” ХХК, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК,  Авто зам засвар арчлалтын “АЗЗА” ТӨХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

ТАЛИЙГААЧИЙН ХАНЬ, ҮР ХҮҮХДҮҮДЭЭС НЬ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top