ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эрч хүч ихэснэ

2021 оны 07 сарын 19

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.19, Даваа гараг
  • Билгийн тооллын: 10, Хонгорцог одтой, шар луу өдөр
  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 05.13-20.44
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top