СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослоор 29 хүн амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-19-ний хооронд  усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний 6 нь хүүхэд 23 нь том хүн.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

 Дашрамд дурдахад он гарсаар 15 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 19

Хайран амь нас, амьдрал!!!

0  |  0
Arkhia boli(174.241.173.107) 2021 оны 07 сарын 19

Arkhi uugaad usand ordog mongol zan ugaasaa

0  |  0
Arkhia boli(174.241.173.107) 2021 оны 07 сарын 19

Arkhi uugaad usand ordog mongol zan ugaasaa

0  |  0
иргэн (192.82.70.177) 2021 оны 07 сарын 20

ямар ч юманд хариуцлагагуй ханддаг зан нь нолоолдог юм байх даа оорсдийн амь насаа ч юман чинээ бодохгуй хайран залуус харамсалтай байна

1  |  0
Top