Баянзүрх дүүргийн гэр хороолол хэсгийн иргэд эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах ёстой. Тэр ч утгаараа дүүргийн нийт 17 хороонд 3057 гэрэлтүүлэг хийх ажлыг тавдугаар сарын 19-нөөс эхлэн үе шаттайгаар шинээр суурилуулж эхэлжээ.
Уг ажлын хүрээнд эхний ээлжинд 5, 9, 23, 28 дугаар хороонд гэрэлтүүлэг угсарч, ажлын явц 90 хувьтай байна.
Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон бусад гишүүд, Нийслэлийн удирдлага, төлөөлөгчидтэй уялдаа холбоотой ажиллаж чадсаны үр дүнд гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн "Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх"-ийг хэрэгжүүлж 3, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 17, 19, 21, 23, 24, 25, 27, 28 дугаар хороодыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Гэрэлтүүлгийн хувьд сүүлийн үеийн технологи бүхий эрчим хүчний зарцуулалт бага, гэрэлтүүлэх чадал өндөртэй, шинэлэг загвартай юм.
Сэтгэгдэл ( 0 )