Улаанбаатарт газар хөдлөлтөд тэсвэргүй 430 барилга байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 09:12:51 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайд болсон 5.2 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлийн иргэдэд мэдрэгдсэн.

Тэгвэл Шадар сайд сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.22/ Барилга хот байгуулалтын яаманд ажиллахдаа  нийслэлийн хэмжээнд хүчитгэх шаардлагатай 125, газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байгаа бөгөөд эдгээрийг шинэчлэхэд санхүүжилтээс гадна хууль эрхзүйн орчинг шинээр бүрдүүлж холбогдох баримт бичгүүдийг боловсруулж батлуулах шаардлагатай байгаа талаар ярилаа.

Цаашдаа шинээр баригдах барилга байгууламжуудад газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чанар стандартын шалгуур, шаардлагыг анхнаас нь тодорхой болгож хяналт тавьдаг байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь чухал гэдгийг  энэ үеэр талууд онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.135) 2021 оны 07 сарын 22

Бас л нөгөа хэрэгтэй анхаарна гэдгээ хэлж байх юм хийчихсэн юм ер нь байна уу шадар худалч самараа

0  |  0
иргэн(139.5.218.184) 2021 оны 07 сарын 22

Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга, орон сууцыг буулгаж, шинээр барих хэрэгтэй шүү дээ. УБ хотын хувьд газар хөдлөлт болбол коронагаас илүү аюултай????????????????

0  |  0
Top