Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхрын хоёр нисгэл ангаахай, гэмтсэн хондлой цагаан ураацайг Зэрлэг амьтан асрах байранд асарч байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нуурт шилжүүлэн тавилаа. Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьсан юм.
Суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зэрлэг амьтадтай холбоотой дуудлага мэдээллийг ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 тоот утсаар, бусад үед Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 тоот утсаар хандаж өгөх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
naana chini yag odoo 100 myangan nohoi muuriig buudaj ustagana geed aimshigtai baharhalin yum gaviya baiguulsan yum shig tv radiogoor yariad yavaj baigaa humuusiig boliulaachee zogsoogoochee