Д.Намсрай: Яг зөв газраа бууж, иргэдээ ЭСЭН МЭНД оллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэгтэй баг өчигдөр 17:20 цагт Минжийн давааны самарчдын отгоос сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон.

Түүнчлэн МИ-171Е нисдэг тэрэг өчигдөр 19:30  цагт Улаанбаатар хотод газардсан юм.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад: 

“Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Сая ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө” гэсэн мэдээллийг өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхан аа(77.38.148.28) 2021 оны 07 сарын 23

ашгуй дээ

0  |  0
bi(192.82.66.181) 2021 оны 07 сарын 23

Bayar hurgey. Ontsgoinhon gej iim l egel baatruuddaa. Tur huniihee tuluu zutgeed saihan bna

0  |  0
Top