"Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр буюу Ангууч шагналын 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй хүүхдийн бие хамгаалах урлагийн клуб байгуулах ажилд хандивласан билээ.
Тэгвэл өнөөдөр /2021.07.23/ “Өнөр бүл” хүүхдийн төвд хүүхдийн жюү жицүгийн клуб байгуулагдаж, нээлтээ хийлээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас Б.Баттөрийн хандив дээр 50 сая төгрөгийн нэмэлт дэмжлэг үзүүлж, нийт 100 сая төгрөгөөр ийнхүү дахин нэг шинэ клуб байгуулжээ. Тус клубт 186 хүүхэд хичээллэх боломжтой болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )