ЭМГЭНЭЛ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

                      

САНЖСҮРЭН  ДЭМБЭРЭЛ  

1945-2021

Бидний хайрт аав Чулуун овгийн Санжүрэнгийн Дэмбэрэл нь 2021 оны 7-р сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөн бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

С.Дэмбэрэл нь 1945 онд Сайн ноён хан аймгийн Эрдэнэжамъяан вангийн хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын Бумбатын амны дунд бууц хэмээх газар Санжсүрэнгийн ууган хүү болон мэндэлж бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж 1954 онд дунд сургуульд элсэн орж 1962 онд төгсөөд, Баянхонгор аймгийн “Давшилт” нэгдэлд адуучинаар ажиллаж байгаад 1965-1968 онд хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж жолоочийн мэргэжил эзэмшин төрсөн нутаг Баянхонгор аймгийн Гидрогеологид жолооч, 1981 оноос Монгол-Болгар металь үйлдвэрт жолооч, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга зэрэг ажлыг тус тус хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2012 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Тэргүүний геологоч” цол тэмдэг, “Онц тээвэрчин осолгүй манлай жолооч” цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, 4, 5, 6, 7, 8-р таван жилийн гавшгайч, Ардчилсан намын хүндэт шагнал “Эрх чөлөөний одон”, “Тусгаар тогтнолын одон”, “Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн” одон зэрэг эрхэм хүндтэй шагналуудаар шагнагдаж байлаа.

Бидний хайрт аав С.Дэмбэрэл нь улсдаа 42 жил үр бүтээлтэй ажиллаж хамт олондоо нэр хүндтэй, залуу үедээ үлгэр дууриалал болсон бахархалт эрхэм хүндтэй ажилтан, гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайртай сайн аав, өвөө, дүү нарынхаа халамжит сайн ах, найз нөхдийнхөө итгэлт сайн анд нь байв.

Бид таныхаа үнэнч шударга аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хүнлэг энэрэнгүй, өгөөмөр, нинжин сэтгэлийг тань үүрд санан дурсаж, таныхаа үг, сургааль бүрийг санаж үйл хөдөлмөрийг тань үргэлжүүлэх болно.

                   ҮР ХҮҮХЭД, АЧ ЗЭЭ, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ochirbat Anu(66.181.187.238) 2021 оны 09 сарын 11

хөөрхий дөө өвөө минь сайн хүн болоод бидэндээрэй буцаад хүрээд ирээрэй

1  |  0
Ариунболор(223.62.21.174) 2021 оны 09 сарын 11

гүн эмгэнэл илэрхийлье.

1  |  0
Амар жаргал (202.55.188.39) 2021 оны 09 сарын 11

Аавын минь наиз хайрт ах минь баисан юмдаа ум мааний бад ми хум

2  |  0
Эрхсаран ”Ж(202.126.89.88) 2021 оны 09 сарын 11

Ум маань бад ми хум амгалан сайн нойрсох болтгуай

2  |  0
Болорцэцэг Магван(66.181.161.98) 2021 оны 09 сарын 11

Ум сайн амгалан болтугай

3  |  0
Zochin(202.126.89.216) 2021 оны 09 сарын 11

Um maani bad mi hum! Oiraduudiin Uvs nuuriin sav gazar luu nuusen nuudlees sugarch uldsen baih magadlaltai Oirad tsustai hun bna huuhduud ni meddeggui l bgaa oorsdiigoo halh geel davhij yavaa koorhiis. Burhnii orond torog!

3  |  0
ЗОЧИН (202.70.34.98) 2021 оны 09 сарын 11

ум мани бад ми хум

3  |  0
dvvgees ni(66.181.161.41) 2021 оны 09 сарын 11

Hamgaas hairtai ah min ta eh nutgiinhaa zuulun hursund amar amaglan noirsooroi. Ta min dvvgiihee setgel zvrhend vrgelj hamt baih bolnoo. Um ma ni bad mi hum.

3  |  0
Ариунаа(58.238.153.18) 2021 оны 09 сарын 11

Гүн эмгэнэл илэрхийлж байна

3  |  0
Top