Хоёр жил шийдэгдээгүй ариутгалын хаалгыг хоёр долоо хоногт шинэчилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүдэд үүссэн нөхцөл байдал, гацаа саадыг арилгах, боомтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гурван сарын хугацаатай томилсон.

Тэгвэл Л.Эрдэнэчулуун даргатай ажил сайжруулахаар очсон баг хоёр жил шийдэгдэж чадаагүй Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг хоёр долоо хоногт шинэчилжээ.

БНХАУ-ын талын хүсээд байсан стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалгыг яаралтай оруулж ирэн Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалга болгон суурилуулсан байна.

Мөн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 эсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлжээ. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо шууд гарган шийдвэрлүүлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг өгч буй аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саак(122.201.23.219) 2021 оны 07 сарын 27

Тэрүүнтэй тэрүүнгүй ЗГ-нь хөрөнгийг нь шийдээд, өгсөн тэгээд бөөн хэл ам болж олон нийтийн хяналтанд орсон болохоор би ч очсон ариутгалын энэ хаалгыг хийхээр байлаа л даа.

0  |  0
Z(202.9.46.236) 2021 оны 07 сарын 27

Авилгачин авгай инээд битгий хүргэ

4  |  0
Уншигч(66.181.161.21) 2021 оны 07 сарын 27

Амжилт

1  |  2
Zochin(202.126.88.221) 2021 оны 07 сарын 27

Mash zuv selgee bolloo .ard tumen iim l hyanalt ,hiisen ajildaa unench bh baidliig l huleej blaa.

1  |  2
Top