Залуучуудын элч төлөөлөгчдийг сонголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Улс орны хөдөлгөгч хүч бол залуус. Баянзүрх дүүргийн нийт хүн амын 30 хувийг 18-35 насны залуучууд эзлэдэг. Тэдний дуу хоолойг төрийн бодлого шийдвэрт тусгах, залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн дөрвөн элч төлөөлөгчийг сонгон дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр батламжийг гардуулан өглөө.

Эдгээр элч төлөөлөгчид залууcын эрх ашгийг хамгаалахад дуу хоолойгоо хүргэн, бүтээлч, эерэг өөрчлөлтөд манлайлж ажиллах юм.

Тиймдээ ч “Залуучуудын салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхижүүлж цаашид элчээр сонгогдсон залуучуудтай хамтран, тэдний санал санаачилгыг нь дэмжиж ажиллахаа дүүргийн Засаг дарга Н. Баярмөнх илэрхийлж, амжилт хүслээ.

Тус арга хэмжээг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучууд хөгжлийн төвөөс залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан юм.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top