Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийж, өнөөдөр 25 автомашиныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдэд хүлээлгэн өглөө.
Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд явж буй автомашинуудад 2012 оноос хойш дорвитой шинэчлэлт хийгдэлгүй өнөөг хүрсэн.
Өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол явж байна. Машин, техникийн насжилт наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл их байгаагаас үүдэн хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс ийнхүү парк шинэчлэл хийж байна.
Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд бүрэн хийхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )