2004 оноос өмнөх төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээлээс БҮРЭН ЧӨЛӨӨЛНӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж, төгссөн хүмүүс Боловсролын зээлийн сангаас дипломаа авахыг БШУЯ-наас санууллаа.

Тодруулбал,  “1993-2016 оны хооронд төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байна. Үүнээс:
 

  • Засгийн Газрын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллеж төгссөн дипломын, бакалаврын төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
     
  • Засгийн Газрын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын , бакалаврын 2,8- аас дээш голч дүнтэй төгссөн , эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

Дээрх хоёр заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна. Нийт 16 тэрбум төгрөгийн зээлийн буцаалт ороогүй байгаа нь дараагийн зээлүүд хойшлох, багасах зэрэг асуудалд шууд бусаар нөлөөлж байгаа тул зээлээ эргүүлэн төлж, дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу.

 

ДИПЛОМОО АВАХДАА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

✔Нийгмийн даатгалын дэвтэр (Эх хувь)

✔Иргэний үнэмлэх (Эх хувь)

✔Ажлын газрын тодорхойлолт


Дараах линкээр https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom регистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харах боломжтой гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.179.12) 2021 оны 07 сарын 30

Дэндүү шударга бус юмаа

0  |  0
Д.Жаргалсайхан(202.179.26.204) 2021 оны 07 сарын 30

Нэгэнт л зээл авсан л бол түүнээ төлж барагдуулах нь зүйн хэрэг шүү дээ. Ингээд чөлөөлөөд байх юм бол нэг өдөр чөлөөлчих байх гээд зээлээ төлөх хүн олдохгүй болох байлгүй. Хууль журмаа мөрдөөд яваа хүмүүс нь хохирч байгаа юм шиг хууль мөрдөхгүй байгаа хүмүүс нь завшаад явах байдлыг өөгшүүлээд байх юмаа.\n

0  |  0
Top