Дулааны шугамын ажил Эрээнд гацсан 600 тонн труба хэзээ ирэхээс хамаарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хотын дарга холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан. Иргэдийн хувьд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа боловч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчлэн сольж байгааг албаныхан онцолж байлаа.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун  ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь труба саатсан. Нийт 600 тонн гаруй труба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай. Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд труба угсрах ажил хийгдэж эхлэх ёстой байсан.  Энэ ажил 7-10 хоногоор саатах нөхцөл байдал үүсээд байна. Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээсэн. Хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас талбай чөлөөлөх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц. Тэр дундаа дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар хот цаашдаа орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлүүд тулгарна. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хүртэл хэмжээнд хүрсэн. Иймээс Сүлжмэлийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(116.89.14.44) 2021 оны 08 сарын 07

Жил болгон л элдэв засвар шаарддаг энэ хуучирсан дулааны шугам сүлжээг шинэчилэх талаар хэн нэг нь юм боддоггүй л юм байхдаа. Хэрэв сүүлийн үеийн шинэчилсэн систем тавьчихвал мөнгө идэх боломжгүй болчих гээд байдаг болохоор тэгдэггүй юм болов уу....

2  |  1
jOY(202.126.89.216) 2021 оны 08 сарын 01

AMJILT

1  |  0
Цэлмэг (192.82.69.94) 2021 оны 08 сарын 07

Тэр турбагаа Дарханы төмрийн үйлдвэрт хийлгээч. Юун хужаагийн нимгэн цоорхой турба хийж барих гээд байгаа юм? Эрээнээс хамаарч амьдрах уу одоо? Солонгосууд газар дороо төмрийн хэлтэрхий ч үгүй хэрнээ гаднаас хүдэр аваад ган хайлж илүүдлээр нь машин хийсэн, одоо хар? Ггэтэл өөрсдөө газартаа юм юм нь бэлэн байхад ядуугийн зовлон ханхлуулаад Данийн тусламжаар тавьсан шугамаа Европын банкны зээлээр засаад сууцгаах уу?

6  |  3
Xiue Sumiya(64.119.22.62) 2021 оны 08 сарын 07

Ajil xiij bga pizda tend chin xaragdaxgui l bn shuu

3  |  1
Зочин(66.181.161.106) 2021 оны 08 сарын 03

Тэр арслантай гүүрнээс солигдож байгаа шугам бол хэдхэн жилийн өмнө сольсон шугам шүү дээ

1  |  0
Хар бизнес(202.21.108.13) 2021 оны 08 сарын 07

Авилгачид Хятадаас хүүхдийн зулай шиг нимгэхэн труба өндөр үнээр улсад шахаж 3,4 жилд ахин сольж татвар төлөгчдийн мөнгийг сааж суугаад бүүр сурчихжээ.

12  |  0
Схдн иргэн(103.10.23.149) 2021 оны 08 сарын 02

Хотын мер энэ ажлыг зоригтой эхлүүлсэн одоо түгжрэлээ 1рт тавь ажажа амжилт

1  |  1
Top