Беларусын багаас хөөгдсөн тамирчинд Польш улс виз олгоё гэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Беларусын хөнгөн атлетикч Кристина Тимановская Беларусын шигшээ багийн удирдлагуудыг шүүмжилснээсээ болж Токиогоос хөөгджээ.

Тэгвэл Польш улс түүнд хүмүүнлэгийн виз санал болгосон байна. Тэд тамирчин бүсгүйг өөрөө хүсвэл Польшид спортын карьераа үргэлжлүүлж болно гэжээ.

Польшийн Гадаад хэргийн сайдын орлогч Марчин Пшидач “Шигшээ баг нь Олимпын наадмын үеэр эх орон руу нь албадан буцаахыг оролдсон Беларусын гүйлтийн тамирчинд улс төрийн орогнол олгоход бэлэн байна” гэж мэдэгджээ.

Кристина Тимановская богино зайн уралдааны тамирчин ч шигшээ багийн удирдлагууд нь түүнийг 4 х 400 м-ийн буухиа уралдаанд тавьсан байна. Үүнийг нь шүүмжилсэн тамирчин бүсгүйн олимпын наадамд оролцох эрхийг Беларусын Үндэсний олимпын хороо эргүүлэн татаж, Токиогоос Минск рүү албадан буцаахаар оролджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top