МЗХ-ноос "Амь нэг" хөдөлгөөн өрнүүлж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Монголын залуучуудын холбооноос цар тахлын үед залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг мэдээлэл түгээх, цаашилбал эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах, цар тахлын өвчлөлийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар “Амь нэг” үндэсний хөдөлгөөн зарлаж байна.

“Хамтдаа хичээцгээе” уриатай энэхүү хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ.

Энэхүү хөдөлгөөнөий хүрээнд олон нийтээс санал асуулга явуулж, цар тахлын үед хамгийн хүндрэлтэй байгаа асуудлыг тодруулж, мөн олон нийтийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх юм.

Түүнээс гадна залуучуудын дэмжлэгтэйгээр мэдээлэл түгээх, иргэдийг хариуцлагатай байхад уриалах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эхний удаад сайн дурын залуучуудыг хүчийг нэгтгэн халдвар авсан, өвчтэй байгаа иргэдэд сэтгэл зүйн болон эд материалын тусламж үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санал(202.9.40.78) 2021 оны 08 сарын 03

Нэг зүйл огт ойлгохгүй байсаар байгаа, ямар нэг арга хэмжээ болох тоолонд энгэрийн тэмдэг , суртачилгааны самбар,гарын бэлэг гэх мэт өгөх юм.Ийм зүйл мөнгө үрж байсан дор бол нэг ч гэсэн хүүхдэд ном авч өгөх нь хэрэгтэй.Аливаа хурал цуглааны үр дүнг гаргамаар байна,цуглаад тардаг бол цагийн гарз, Үр дүн гарна гэж найдаж байна

0  |  0
Жонхуун сэтгэлгээ(59.153.114.43) 2021 оны 08 сарын 02

Өнгөө хвиргасан Нийгмийн масс хүчний тархийг угаах трол биш бол яахав

0  |  0
Top