Монголын баг ОУ-ын Химийн олимпиадаас ДӨРВӨН медаль, шагнал авлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Олон Улсын  химийн олимпиад  Япон улсын Хигашиосака хотноо долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 2-ны өдрийг  хүртэл зохиогдож,  79 орны 312 сурагч оролцлоо.

Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа.

Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад бий. Үүнд:

 

  • Математик
  • Мэдээлэл зүй
  • Хими
  • Биологи
  • Физик
  • Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм. 

 

Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. 

Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна. 

Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан юм. 

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, тэдний багш нар, аав ээж, асран хамгаалагчдад талархал илэрхийлж, баяр хүргэе гэж БШУЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top