Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа.
Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын тунелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Бороо, цасанд гандан, хуучирч муудсан Сансарын туннелийн түшиц ханын будгийг сэргээн засварлах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2021 оны зургадугаар сарын 18-наас долоодугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэсэн юм. Нийт 2210 ам метр ханын хуучирсан будгийг хуулан, хусаж цэвэрлэн, шинээр замаск татлаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.
ӨМНӨ НЬ
ДАРАА НЬ
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хаалт дарга хаалга үүд будсаар байгаад ганц км зам тавихгүйнээ түгжрэл яасан арилсан уу мартсануу
Зүгээр л будаг түрхсэн харагдаж байна. Би Сансрын уугуул тунель байгуулах ажлыг хүүхэд байхдхаа харж байсандоо.