Гүржийн хөнгөн атлетикч Беник Абрамяны шинжилгээнээс сэргээш илэрсэн тул олимпоос хасагдахаар боллоо.
Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөж байсан Абрамяны шинжилгээний сорьцоос дегидрохлорметилтестостерон буюу туринабол, метандиенон, тамоксифен бодисын ул мөр илэрсэн байна.
Түүнээс долоодугаар сарын 31-нд шинжилгээ авсан бөгөөд Олон улсын допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори энэ сарын 2-нд хариуг нь мэдээлжээ.
Абрамян өнөөдөр /2021.08.03/ тэмцээнд оролцох ёстой байсан бөгөөд тэмцээнээс түр хасагдаад байна. Тэрбээр Спортын арбитрын шүүхэд хандаж, В сорьцыг шинжлүүлэх хүсэлт тавих эрхтэй аж.
Сэтгэгдэл ( 0 )