Баянзүрх дүүргийн 9-р хороонд 320 хүүхдийн суудалтай 258-р сургууль, 160 хүүхдийн багтаамжтай 302-р цэцэрлэг шинээр ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн энэ онд тус хороонд 167-р цэцэрлэгийн өргөтгөл баригдахаар зураг төслийн ажил хийгдэж байна.
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй эцэг, эхчүүд ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болох зэрэг олон асуудал тулгардаг.
Харин шинэ сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орсноор дагаад иргэдийн өрхийн орлого ч нэмэгдэх боломжтой болж байна гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )