Тимановская Вена рүү нисжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Токиогийн олимпын үеэр шигшээ багийнхаа удирдлагуудтай зөрчилдсөн Беларусын гүйгч Кристина Тимановская Польш улсаас хүмүүнлэгийн виз авсан билээ.

Польш улс тамирчин бүсгүйд хүмүүнлэгийн виз олгож, спортын карьераа Польшид үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.

Кристина Тимановская энэ сарын 4-нд буюу өнөөдөр Варшав руу нисэх ёстой байсан ч Вена рүү нисжээ.

Тамирчин бүсгүй яагаад нислэгийн чиглэлээ өөрчилсөн нь тодорхой бус байгаа аж.

Шигшээ багийнхаа удирдлагуудын шийдвэрийн эсрэг зогссон гүйгч бүсгүйг Беларусын Үндэсний олимпын хороо Токиогоос Минск рүү албадан буцаахаар оролдсон юм. Энэ үед нь Кристина ОУОХ-нд хандан тусламж хүсэж, болсон явдлын талаар сошиалоор дамжуулан мэдээлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top