Ямайкийн гүйгч Токиод хоёр дахь алтан медалиа авлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Ямайкийн хөнгөн атлетикч Элейн Томпсон Хера Токио-2020 олимпын 200 м гүйлтийн уралдаанд алтан медаль хүртлээ. Тэрбээр 21.53 секундийн амжилт үзүүлэв. Хоёрт Намибын тамирчин Кристин Мбома (21.81) барианд орсон бол хүрэл медалийг АНУ-ын гүйгч Габриэл Томас (21.87) хүртжээ.

Ингэснээр, Томпсон Хера олимпын дөрвөн удаагийн аварга болж байна. Тэрбээр Рио-2016 олимпод 100 м, 200 м зайд алтан медаль тус тус хүртэж байсан билээ. Токиод 100 м зайд мөн алт авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top