Олимпын наадамд оролцож буй үндэстэн бүрт зориулан кимоно бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

2017 онд Японы “Imagine Oneworld” байгууллага “Кимоно” нэртэй төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийг дэлхийн улс бүрт зориулан тухайн үндэстний соёл, түүх эсвэл архитектурын онцлогийг нь тусгасан кимоног бүтээх зорилгоор санаачилсан байна. Төслийг Фүкүокад төвтэй “Чоя Ко” кимоногийн сүлжээ дэлгүүрийн ерөнхийлөгч Ёшимаза Такакүра санаачилжээ.

Токиогийн олимпын их наадмын нээлтийн үеэр оролцогч орон бүрийн тамирчин эдгээр кимоног өмсөн, цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх ёстой байсан ч коронавирусний цар тахлын улмаас энэ өвөрмөц санаа бүтэлгүйтсэн байна.

Гэсэн ч төслийн хүрээнд дэлхийн үндэстэн бүрт зориулсан кимоно бэлэн болсныг танилцуулжээ. Эдгээр кимоног 2020 олимпын наадмын үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд хожим нь 2025 оны Осака-Кансай Экспо үзэсгэлэнгийн үеэр танилцуулах гэнэ.

Монгол

Австрали

Египет

АНЭУ

Грек

Хорват

Норвег

Сингапур

АНУ

Замби

Олимпын дүрвэгсдийн баг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top