Тимановская маргааш Варшавт хэвлэлийн хурал хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Беларусын хөнгөн атлетикч Кристина Тимановская маргааш /2021.08.05/ Варшавт хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Токиогийн олимпын үеэр шигшээ багийнхаа удирдлагуудтай зөрчилдөж, Польш улсаас хүмүүнлэгийн виз авсан Тимановская өнөөдөр Варшав руу нисэх аж.

Кристина Тимановская богино зайн уралдааны тамирчин ч шигшээ багийн удирдлагууд нь түүнийг 4 х 400 м-ийн буухиа уралдаанд тавьсан. Үүнийг нь шүүмжилсэн тамирчин бүсгүйн олимпын наадамд оролцох эрхийг Беларусын Үндэсний олимпын хороо эргүүлэн татаж, Токиогоос Минск рүү албадан буцаахаар оролдсон юм.

ОУОХ Кристина Тимановскаятай холбоотой асуудлыг шалгах тусгай комисс гаргажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oodgui hvvhen bnaa..(202.131.225.197) 2021 оны 08 сарын 05

ene bol jiriin mongo hooson tsagaach ch dee. ingej shoudoj uls toriin orognol byui status abaad bair mongo sanhvv abch eh oronoo muulij ediin zasagiin horig tabiuldag daa. tegeed l 9 say jiriin belorussiud ter gai zoblong ni hvleeh bolonoo. iim ardchilsan geh hvmvvsd bol hubiin ner tor ambits l heregtei bolohoos eh oron ard tvmenee ogt boddogui hvmvvs shuu.

1  |  0
Зочин(202.126.89.129) 2021 оны 08 сарын 05

Пуяагийн дүү Луяа хэцүү шүү, аягүй бол нухна шүү

0  |  1
Top