"Токио-2020" олимпод оролцож буй тамирчид Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Тамирчдын комиссын дөрвөн гишүүнийг шинээр сонгосон талаар ОУОХ мэдээллээ.
Тухайлбал, Испанийн сагсан бөмбөгч По Газол, Польшийн дугуйч Мая Влошовская, Италийн усан спортын тамирчин Федерика Пеллегрини болон Японы туялзуур сэлэмчин Юки Ота нарыг Тамирчдын комисст сонгожээ.
Долоодугаар сарын 13-наас наймдугаар сарын 3-ны хооронд Токио хотноо болсон сонгуульд нийт 6825 тамирчин саналаа өгсөн нь нийт оролцогчдын 61.27 хувийг эзэлж байна. Энэ нь тус комиссын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Анх ОУОХ-ны тамирчдын комиссын сонгууль 1996 оны Атлантын олимпын үеэр зохион байгуулагдаж байжээ.
Тус комисст нийт 30 орны спортын 19 төрлийг төлөөлсөн 30 тамирчин нэр дэвшиж, өрсөлджээ.
Сэтгэгдэл ( 0 )