Токиогийн олимпын каратэгийн төрөлд ОХУ-аас оролцож байгаа цорын ганц эмэгтэй тамирчин Анна Чернышевагийн ковидын шинжилгээний хариу эерэг гарчээ.
Анна ийнхүү Токиогийн олимпыг өнжихөөр болж байна.
19 настай, Европын аварга Анна Чернышева ОХУ-ын эмэгтэй каратэгийн ганц найдвар нь байжээ.
Токиогийн олимпын каратэгийн тэмцээн энэ сарын 5-7-нд болно.
Токиогийн олимптой холбоотой ковидын халдварын тоо хоногт 29-өөр нэмэгдсэн билээ. Шинэ тохиолдлуудын дөрөв нь тамирчид байсан аж.
Токиогийн олимптой холбоотой нийт халдварын тоо 327 болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )