Замын-Үүдийн ачаа тээврийн үнэ гурав дахин буурна гэв

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын талаар өнөөдөр |2021.08.05| мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Замын-Үүд дэх боомтын зөвлөлийн дарга, хурандаа В.Намхайнямбуу, гаалийн байцаагч Б.Отгонсүх, Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун, Замын-Үүд дэх Авто тээврийн төвийн дарга Ж.Сүхбаатар нар оролцов.  

2021 оны наймдугаар сарын 5ны өдрөөс тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулсан. Ингэхдээ тээврийн хөлсийг арван сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол дараагийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулж, Эрээн хот руу гаргах аж. Өнөөдрөөс эхлэн 90 автомашиныг гаргахаар зохион байгуулсан байна.

Тээврийн хэрэгсэл үнэтэй ачих зэрэг тохиолдол гарвал тагнуулын 70527305 дугаарт мэдээлэл өгөх боломжтой аж. "ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ЗӨВЛӨЛ" хэмээх фэйж хуудсыг өнөөдрөөс эхлэн ажиллуулж, энэхүү хаяг дээр боомтоор гарч байгаа 90 автомашины улсын дугаар, жолоочтой холбогдох дугаарыг мэдээллэх аж. Ингэснээр ачаа ачуулах хүсэлтэй иргэд холбогдож, үнэ хөлсөө тохиролцох боломжтой болох нь. 

Сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбоотойгоор Замын-Үүдийн боомтоор гарч буй ачаа тээврийн үнийг гурав дахин буурч байгааг албаныхан онцоллоо.

Гаалийн байгууллага хяналт шалгалт, бүрдүүлэлтийг хурдан шуурхай хийхийг зорьж байгаа аж. Хэрэв гаалийн байгууллагатай холбоотой гомдол санал байх юм бол 96361281 дугаараар санал хүсэлтийг хүлээн авах нь.

Экспорт, импортын ариутгалын байгууламж байгуулж, олон улсын стандартын дагуу ариутгах боломжийг бүрдүүлээд байгаа аж. Хоёр талдлаа 5,5 тонн ариутгалын бодис байршуулсан. Үүгээр нийт 1000 автомашин ариутгах боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.73) 2021 оны 08 сарын 05

Авилгачид 6 дахин өсгөсөн. Тийм учраас 8 дахин буулгах ёстой. 3 дахин буулгана гэдэг бол 3 дахин өсгөлөө гэсэн үг. Ажлаа яаж хийхийг мэддэггүй юу хийхээ ухаараагүй юмнууд очжээ дээ янз нь.

0  |  0
м(192.82.65.224) 2021 оны 08 сарын 05

маш зөв шийдвэр

0  |  0
Top