Токио-2020 олимпын уран сайхны сэлэлтийн тэмцээнд оролцохоор ирсэн Грекийн нийт зургаан тамирчин бүсгүйгээс коронавирусний халдвар илэрлээ гэж зохион байгуулах хорооны албан ёсны төлөөлөгч Такая Маса мэдээлжээ.
Үүнээс өмнө Грекийн мөн төрлийн гурван тамирчны шинжилгээний хариу эерэг гарч байсан билээ. Халдвар илэрсэн тамирчдыг олимпын тэмцээнээс хассан байна.
Грекийн багийн бусад зургаан тамирчин Японоос буцсан гэж Маса онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )