Олимпын түүхэн дэх анхны трансжендер хүндийг өргөгч, Шинэ Зеландын тамирчин Лорел Хаббард мэргэжлийн спортоо орхиж буйгаа зарлажээ.
43 настай тэрбээр насны улмаас мэргэжлийн өндөр төвшинд өрсөлдөхөд хүндрэлтэй болсон гэж тайлбарлажээ.
Зодог тайлах тухай бодож, амьдралынхаа бусад зүйлд анхаарлаа хандуулах цаг нь иржээ гэж тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Наймдугаар сарын 2-нд Лорел Хаббард Токио-2020 олимпын хүндийг өргөлтийн 87 кг жинд өрсөлдсөн юм. Түүний огцом өргөлтийн нэг ч оролдлого амжилттай болоогүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )